120 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн энджээ

Ковидын нөхцөл байдлын талаарх ЭМЯ-наас өгсөн мэдээллийг хүргэж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 120 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа. Улаанбаатар хотод 70, орон нутагт 50 хүнээс халдвар илэрчээ. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 1154 хүн байгаагаас жирэмсэн эмэгтэй 80, хүүхэд 296 байна. Гэрийн хяналтад 4290 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ