Өнгөрсөн шөнө таван автомашин шатжээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах “Центр-Апартмент” хотхоны орцонд утаажилт үүссэн гэх дуудлага онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход, тус байрны гаражид иргэн М-ын “Тоёота Хайландэр”, М-ын “Исузу-Элф”, А-ын “Тоёота-Камри” загварын суудлын автомашин шатаж байжээ. Аврагчид 30 минут ажиллаж, галыг бүрэн унтрааж, утаажилтын бүсээс 21 иргэнийг эсэн мэнд гаргажээ.

Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Шүрт” хотхоны автомашины зогсоолд иргэн Т-ийн “Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүр, иргэн Х-ийн “Приус-20” загварын суудлын автомашины толь, хаалга шатаж байсныг онцгойгийнхон унтрааж аюулгүй болгожээ.

Одоогоор дээрх галын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин