Хэнтий аймагт хүн буудаж хөнөөсөн хэрэг гарчээ

Хэнтий аймгийн Батноров суманд 32 настай эрэгтэй 40 настай эрэгтэйг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Энэхүү хэрэг гуравдугаар сарын найманд 11.00 цагийн үед үйлдэгдсэн бөгөөд 32 настай эрэгтэй Л нь 40 настай эрэгтэй Т-г хэвлийн тус газарт нь нэг удаа буудаж хөнөөсөн ажээ. Гэмт хэргийн шалтгаан тодорхой болоогүй байгаа бөгөөд Хэнтий аймгийн цагдаагийн газар хэргийг шалгаж байна. Иргэд та бүхнийг галт зэвсэгтэй анхаарал болгоомжтой хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ