"Автомашины зогсоолтой холбоотой маргааны улмаас хүн нас барсан байж болзошгүй хэргийг шалгаж байна"

Автомашины зогсоолтой холбоотой маргааны улмаас хүн нас барсан байж болзошгүй хэрэг өнгөрсөн Бямба гарагт гарчээ.
Энэ талаар албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр "Гуравдугаар сарын 12-ны 08:23 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлалтай нэр бүхий хотхоны орчимд “хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Урьдчилсан байдлаар, 57 болон 38 настай иргэд автомашины зогсоолоос үүдсэн маргааны улмаас 57 настай иргэн амиа алдсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон.
Гэхдээ хохирогчийн нас барсан шалтгаан тухайн маргаанаас болсон эсэх нь шинжээчийн дүгнэлтээр эцэслэн тодорхой болно.
Тухайн хэргийг БЗД-ийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ