"Нийт зөрчлийн 50 хувийг гаалийн татвараас зайлсхийх зөрчил эзэлж байна"

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Гаалийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Н.Тамир" Монгол Улсад өдөрт 3-4 нь онгоцоор ачаа бараа ирж байна. Бид зөрүүтэй, шалгах шаардлагатай ачаа барааг рентген, эрэлч нохой ашиглан шалгаж буй. Цахим орчинд гараад буй мэдээлэлд тайлбар өгөхөд гуравдугаар сарын 7-нд мэдүүлэгч иргэн Ю 19.9 тонн жинтэй 472 ширхэг хайрцаг мэдүүлсэн. Ачаа тээшийг өмчлөгч ирж байж бид хяналт шалгалт явуулах боломжтой. Тус мэдүүлэгчийг ачааг нь шалгах шаардлагатай гээд дуудахад ирээгүй. Харин цахим орчинд ГЕГ иргэдэд төвөг удаж байна гэж ташаа мэдээлэл өгсөн. Мэдүүлэгчийн ачаанаас одоогоор дутуу мэдүүлсэн 13 500 ширхэг бараа илрүүлээд байна. Гааль дээр иргэдийн баримтлах ёстой чухал үүрэг бол бараагаа үнэн зөв мэдүүлэх байдаг. Хэрэв бараагаа гаальд гүйцэд мэдүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулдаг. Өнгөрсөн онд Гаалийн байгууллага нийт 933 удаагийн зөрчлийг илрүүлж улсын төсөв 2.7 тэрбум төгрөгийг төлүүлж шийдвэрлэсэн. Харин энэ оны эхний хоёр сарын байдлаар 192 зөрчил илрүүлж 450 гаруй сая төгрөгийг нөхөн төлүүлсэн. Зөрчлийн 50 хувийг гаалийн татвараас зайлсхийх зөрчил эзэлж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ