Монголын зохиолчдын эвлэл бүл нэмлээ

2022 оны 2-р сарын 20-нд МЗЭ 28 гишүүнээр бүл нэмж, 2022 оны 3-р сарын 13-нд шинэ гишүүдийн үнэмлэх болон энгэрийн тэмдгийг гардуулж өглөө.
МЗЭ-д элсэхээр өргөдлөө гаргасан 53 хүний бүтээл, баримтуудыг МЗЭ-ийн аймаг, орон нутаг дахь салбар зөвлөлүүдээс харьяалах Үндэсний төвүүдээр хэлэлцүүлж, Удирдах зөвлөлд санал оруулан шийдвэрлэсэн юм.
Ингэснээр 28 авьяастан Монголын их утга зохиолын ууган голомтод хөл тавьж, “зохиолч” хэмээн алдраа дуудуулах эрхтэй боллоо.
МЗЭ-д элссэн шинэ гишүүддээ урлан туурвихуйн онгод хийморийг хүсье!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ