Т.Анударь: Охинд минь бүрэн эдгэх боломжит хугацаа маш бага үлдлээ

Бяцхан охин Б.Чанцалдулам нь гавал эрт ясжих өвчтэй (краниосиностоз) төрсөн. Охиныг Монголд эмчлэх боломжгүй, Энэтхэг улсад бүрэн эмчлүүлэх боломжтой гэсэн нааштай хариуг эмч нар өгөөд байна. Одоо охинд гавлын эрт ясжсан заадлуудыг салгаж имплант хийх хагалгаа нэн шаардлагатай байгаа юм. Энэ хагалгаа нь охиныг хараагаа алдахаас хамгаалж, мөн хөлд ороход, цаашид амь насаа алдах эрсдлээс бүрэн хамгаалж чадна. Яс бэхжилтээс шалтгаалсан усжилт харааны мэдрэлийг дарсан нь хугацааг улам богиносгоод байна. Тиймээс цаг алдалгүй Энэтхэг улсыг зорин эмчилгээг эхлүүлэх шаардлагатай болсон тул элэг нэгт ахан дүүс та бүхнийг Б.Чанцалдулам охинд туслан хандивын гараа сунгахыг хүсэж байна. 

Эрүүл хүүхдийн толгой нь доторх тархиа хөгжиж, ургахад саад бололгүй заадлууд нь хадгалагдаж, бэхжээгүй салангид байдаг. Краниосиностоз буюу гавал эрт ясжих өвчтэй ихэнх хүүхдүүдийн 1-2 заадал бэхэждэг. Харин Чанцалдуламын дөрвөн заадал бэхжиж эдгэсэн нь тархинд усжилт үүсгэжээ. Ингэснээр харааны мэдрэл дарагдаж, хөл дээрээ зогсож, дэгэж дэрвэхэд нь хүндрэл өгч байгаа аж. Тиймээс нэн яаралтай заадлуудыг салгах хагалгаанд орохгүй бол хараагүй болох, цаашид хөлд орохгүй байх, мөн амь насанд ч хүрэх аюултай болсон. Энэ өвчний шалтгаан өнөө ч шинжлэх ухаанаар баттай тодорхой болоогүй байгаа аж.

Б.Чанцалдуламын ээж Т.Анударийн дараах дансанд хандив өргөж аянд нэгдээрэй.

  • Голомт банк: 1105078004
  • Хаан банк: 5076132375
  • Утас: 9926-9135

СЭТГЭГДЭЛ БИЧИХ