Японд газар хөдөлсний улмаас ЭСЯ-наас цунамигийн сэрэмжлүүлэг гаргалаа

Япон улсын Тохокү бүс нутагт өчигдөр орой зургаан баллын хүчтэй газар хөдөлсөн юм.

Тодруулбал, 2022 оны гуравдугаар сарын 16-ны 23:34 цагт Мияаги болон Фүкүшима мужид зургаан баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Үүнээс үүдэн дээрх мужуудад нэг метрийн цунамигийн сэрэмжлүүлэг гаргаад байна. Иймд бүс нутагт оршин суудаг иргэдийг далайн эргээс холуур байж, сонор сэрэмжтэй байхыг Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсээс анхааруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ