Орхон аймгийн 17 дугаар сургуулийн барилга нурах эрсдэлтэй тул сурагчид соёлын төвд хичээллэж байна

Өнгөрсөн есдүгээр сард Орхон аймгийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн байрны хананд цууралт үүсэж хүүхэд хичээллэхэд эрсдэлтэй нөхцөл үүссэн билээ. Тиймээс тус сургуулийн бага ангийн сурагчид “Аялгуу” соёлын төвийн барилгад түр хичээллэхээр болсон. Тэгвэл тус соёлын төвийн байр таазнаасаа дусаал гоожиж, хананд цууралт өгсөн учир сурагчдыг дахин 17 дугаар сургуулийн байранд хичээллүүлэхээр болсон байна. Иймд тус сургуулийн сурагчдын эцэг эх хүүхдүүдийн сурах эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж санал хүсэлтээ илэрхийлэн сургуулийн удирдлагуудтай уулзжээ.17 дугаар сургуулийн эцэг эхчүүдийнтөлөөлөл "Соёлын төвийн барилга хүйтэнучир сурагчид даарах, түүнээсээ шалтгаалаад ханиад хүрэх тохиолдол их байна. Мөн хэзээ мөдгүй нурах эрсдэл үүссэн сургуулийн байранд хүүхдүүдээ хичээллүүлэхгүй" гэдгээ илэрхийлсэн байна. Тус сургуульд бага ангийн 550 сурагч, цэцэрлэгийн хоёр бүлэгт 70 гаруй хүүхэд, нийтдээ 630 гаруй сурагч хичээллэж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ