Төрийн үйлчилгээний албан хаагчид: 20.1.18 заалтыг хүчингүй болтол тэмцэнэ

Төрийн үйлчилгээний албан хаагчид өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэдний хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18 заалтыг хүчингүй болтол тэмцлээ үргэлжүүлнэ гэдгээ илэрхийллээ. Төрийн үйлчилгээний 1-3 дугаар шатлалаар цалинждаг иргэд УИХ, Засгийн газарт энэ талаар удаа дараа шаардлага хүргүүлж буй ч одоог хүртэл огт хариугүй өгөөгүй байна. Мөн төрийн үйлчилгээний ажилтнууд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас цалин нэмнэ гэсэн амлалтаа биелүүлэхийг шаардаж буйгаа илэрхийлээ. Төрийн үйлчилгээний 1-3 дугаар шатлалаар цалинждаг 50 мянга гаруй ажилчид байдаг бөгөөд ихэнх нь 1-3 дугаар сарын цалингаа аваагүй, цалин нь багассан гэдгийг мөн илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ