Япон улсын буцалтгүй тусламжаар Багануур дүүргийн 142 дүгээр цэцэрлэгт их засвар хийнэ

Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүргийн 142-р цэцэрлэгт их засварын ажил хийгдэх юм. Тус цэцэрлэгийн барилга олон жилийн эдэлгээнээс шалтгаалан хуучирч муудсан модон цонхноос гаднах хүйтэн агаар нэвтэрч тус цэцэрлэгийн 247 хүүхэд, багачууд болон 34 багш, ажилчдын сурч хөдөлмөрлөх нөхцөл шаардлага хангахгүй болсон бөгөөд засвар хийгдсэнээр тус цэцэрлэгийн хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих боломжтой болох юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 580 дахь, Багануур дүүрэгт хэрэгжих 4 дэх төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 148,043 ам.доллар (421,850,000 орчим төгрөг) байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ