Таван дүүргийн ногоон бүсэд эргүүл ажиллаж эхэллээ

Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж эхэлжээ.
Улмаар ногоон бүсэд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна.
Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүсийн таван чиглэлд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аялал зугаалгаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хяналтыг хэрэгжүүлэх юм. Хөдөлгөөнт эргүүл, хяналт зургаадугаар сарын 10-н хүртэл ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ