Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах болсон талаар түүний өмгөөлөгч А.Пүрэв­­­дулам, хүү Б.Чулуудай хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.03.23)

8:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд “Агаарын навигацийн бодлогын хэлэлцүүлэг” болно. Утас: 99931267, 88025092

9:00 цагт “Blue Sky” зочид буудалд “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” семинар болно. Утас: 88057167

10:00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99176798

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд 409 дүгээр хорих ангид хоригдож буй Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах болсон талаар түүний өмгөөлөгч А.Пүрэв­­­дулам, хүү Б.Чулуудай хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  “Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ноос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл ба тусгаар тогтнол” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин