Мансууруулах бодис тарилгаар хэрэглэсэн иргэн амь насаа алджээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд энэ сарын 21-ний өдөр мансуурсан иргэн бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэж ирэх замдаа нас баржээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 21 настай Б гэх эрэгтэй автомашин дотор өөртөө тариа хийн, таталт өгчээ. Хамт байсан найзууд нь түүнийг ГССҮТ-д хүргэж очих үед амьсгал хураасан байжээ.

Албаныхан хэргийг шалгаж, хэргийн газраас тариур, хөвөн зэргийг хураан авч, шинжилгээнд хүргүүлсэн байна. 

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач өөртөө мансууруулах төрлийн эмийг тарианы устай хольж тарьсан байна. Түүний тарилгаар хэрэглэсэн эмийн бүтээгдэхүүн нь мансууруулах төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эмийн тунг хэтрүүлсэн тохиолдолд амь насанд аюултай аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ