"Хөтөлийн цемент шохой" үйлдвэрийн мэдээллийг ил болгоно

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.03.24)

8:00 цагт “Корпорейт конвейншн центр”-т “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы Аж үйлдвэржилтийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлэг болно.

9:00 цагт СТӨ-нд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

9:30 цагт Барилгын политехник коллежийн байранд төгсөгчдийг ажлын байранд зуучлах “Амжилттай төгсөлт- Ажлын байр” хөдөлмөрийн яармаг болно. 13 цаг хүртэл үргэлжилнэ. Утас: 99003904, 9993000, 99076229

10:00 цагт ОБЕГ-т БХБЯ, МХЕГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас онцгой байдлын байгууллагаас “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн талаар мэдээлнэ. Утас: 99249813, 86150069

11:00 цагт Сүхбаатарын талбайд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” өдөрлөг болно.

11:00 цагт МУБИС-ийн хажууд байрлах "Интер ном" номын дэлгүүрт сонсголгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-ууд, Сонсголгүй хүүхэдтэй эцэг эхийн холбоод хамтран “Боловсролыг дохионы хэлээр” олон нийтийн нөлөөллийн ажилыг танилцуулах хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 89052549

12:00 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас "Хөтөлийн цемент шохой" үйлдвэрийг төрийн өмчид авч байгаатай холбогдуулан хаалттай байсан мэдээллүүдийг ил болгоно. Утас: 99111880

12:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг цагаатгасан шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хэлэлцэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин