Улаанбаатарт үерийн эрсдэлтэй 1825 байршилд газар олгосон зөрчил илэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийx үеэр НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Гантулга “Он гарснаас хойшхи эхний гурван сард 806 өргөдөл, гомдол ирсэн. Үүний 132 нь барилга байгууламжтай холбоотой. Үүнийг шалгаад 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Он гарснаас хойш барилга байгууламжийн хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зургаан осол гарсан. Үүний нэг нь цахилгаан шатны осол” гэсэн.

Мөн нийслэлд үерийн эрсдэлтэй 1825 байршилд газар олгосон зөрчил илэрчээ. Эдгээр газар нийтдээ 3227 айл өрх суурьшиж байна. Энэ дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас ААН, төрийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн гэж тодотгов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ