Ковид-19 халдварын 55 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 55 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол
- Улаанбаатарт - 45
- Орон нутагт - 10
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 149 гэрийн хяналтанд 1313 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 70 нь хүүхэд, 13 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 57 хүний бие хүнд, 19 хүний бие нэн хүнд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ