ОХУ-ын "Сбербанк"-ны логотой машины талаар цагдаагийн байгууллагаас тайлбар гаргажээ

ОХУ-ын "Сбербанк"-ны логотой машин Улаанбаатар хотод явж байна гэх зураг, мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан.
Уг мэдээлэл Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны хариулт өглөө.
Тус мэдээлэлд "Иргэн Б нь 2021 оны наймдугаар сард ОХУ-ын Красноярск хотоос 2006 онд үйлдвэрлэгдсэн "Ford" маркийн "Transit" загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, Эрхүү хотод ОХУ-д бүртгэлтэй улсын дугаарыг нь хураалгуулж, түр дугаар буюу Транзит дугаар /ОХУ-с Монгол Улсад түр хэрэглэх дугаар/ авч Монголд оруулж ирсэн байна.
Дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны есдүгээр сараас хойш грашт байрлуулж байгаад Монгол Улсын дугаар авах зорилгоор байрныхаа гадна байрлуулсан ба тухайн үеийн зураг цахим орчинд “...Оросын Сбербанк УБ-т Монголын бүх долларыг ачаад яваам байна...” гэсэн утгатайгаар тархсан нь худал мэдээлэл болно" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ