Сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулна

“Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг БШУЯ, Койка байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. 

Энэ хүрээнд КОЙКА-гийн төлөөлөгчид гуравдугаар сарын 14-24-нд манай улсад ажиллаж судалгаа хийсэн байна. 

Судалгааны дүгнэлтэд үндэслэн 2022 оноос эхлэн таван жилийн хугацаанд 8 сая ам.долларын санхүүжилттэй төсөл эхлүүлэх юм. Уг санхүүжилтээр нийслэлийн 10 сургуульд: 

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, сургуулиудын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх удирдамж боловсруулах 
  • Сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарын чадавхыг бэхжүүлэх төв байгуулах, төвийн үйл ажиллагааны үндэс суурийг бүрдүүлэх 
  • Сургуулийн хоол үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, оролцогч талуудын ойлголтыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ