ОХУ, Украины төлөөлөгчид Стамбулд уулзана

         Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган, ОХУ-ын удирдагч Владимир Путин нар Украин, Оросын төлөөлөгчдийн уулзалтыг Стамбулд хийхээр тохиролцжээ. Энэ талаар Туркийн ерөнхийлөгчийн ажлын албаас мэдээллээ. Хоёр улсын тэргүүн утсаар Украины эргэн тойрон дахь нөхцөл байдал болон хэлэлцээрийн явцын талаар ярилцсан аж. Түүнчлэн  В.Путинд Р.Эрдоган "Москва, Киев хоёрын хооронд энх тайван тогтоохыг Анкара дэмжихийн зэрэгцээ бүс нутгийн хүмүүнлэгийн байдлыг сайжруулна" хэмээн ярьсан байна.                             Гуравдугаар сарын 27-ны ням гаргийн өглөө ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский "Орос Украины хооронд нүүр тулсан хэлбэрээр шинэ хэлэлцээрийг гуравдугаар сарын 29-30-нд хийнэ" мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ