Эрүүл мэндийн байгууллагууд даатгуулагч иргэнээс нэмэлт төлбөр авахгүй

ЭМДЕГ нь өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2570 гаруй эрүүл мэндийн байгууллагатай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулан ажиллаж байна. Уг хамтран ажиллах гэрээний 2.4.11-т заасны дагуу Эрүүл мэндийн байгууллага нь даатгуулагч-иргэнээс батлагдсан хамтын төлбөрөөс өөр нэмэлт төлбөр авахгүй байх үүргийг хүлээсэн байдаг. Хэрвээ гэрээт эрүүл мэндийн байгууллага уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд даатгуулагч-иргэн та ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газарт өргөдөл гаргах боломжтой. ЭМДЕГ-тай гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг энд дарж аваарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ