Эрэн сурвалжилж байгаа иргэдийн мэдээллийг "ЦЕГ-аас Эрэн Сурвалжилж Байгаа Хүмүүс" гэх фэйсбүүк хуудаснаас түгээдэггүй

Цагдаагийн байгууллагаас хүчингийн хэрэг хийсэн иргэнийг эрэн сурвалжилж буй мэдээлэлдээ хохирогчдын нэр, насыг нийтэд ил болгосон гэх шүүмжлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд тархаад буй. Тэгвэл энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газраас тайлбар гаргажээ. Тус тайлбарт "Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа иргэдийн мэдээллийг "ЦЕГ-аас Эрэн Сурвалжилж Байгаа Хүмүүс" гэх фэйсбүүк хуудаснаас түгээдэггүй. Уг хуудас нь албан ёсны бус хуурамч хаяг" гэж мэдээллээ. Иймд иргэд фэйсбүүк орчинд Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв-ийн хуудас болон бусад баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч байхыг анхаарууллаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ