Приус маркийн автомашин үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс үүдэн авто осол гарчээ

Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, гурван иргэн хохирч, биеийн байдал нь хүнд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. ТЦА-аас осол гарах болсон шалтгаан нөхцлийг урьдчилсан байдлаар тогтоожээ.

ТЦА: "2022.03.28-наас 29-ны шилжих шөнө 23:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг нэгдүгээр хороо UB mart худалдааны төвийн урд замд гарсан зам тээврийн ослын дуудлага мэдээлийн дагуу хэргийн газрын үзлэгийг хийж шалгалтын ажиллагааг явуулж байна.

Ослын нөхцөл байдлыг авч үзэхэд Тоёота приус маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэнээс Мерседес бенз маркийн автомашинтай мөргөлдөж улмаар такси барихаар зогсож байсан 3 иргэнийг мөргөж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар илэрч байна.

Холбогдогч жолооч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх согтолтын зэргийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Ослын улмаас хүний амь хохироогүй бөгөөд гэмтсэн 3 иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ