Өнөөдрөөс ОХУ руу автозамын боомтоор нэвтрэх боломжтой болжээ

ОХУ-ын Онцгой байдлын штабаас зарим улстай хиллэдэг авто замын хилийн хоригийг цуцлах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан.
Улмаар өнөөдрөөс авто замын хилийн хориг цуцлагдахаар болсон байна. Уг шийдвэрийг ОХУ-ын нутаг дэвсгэрт Ковид19 гаднаас зөөвөрлөгдөх, тархахаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас гаргажээ. Ингэснээр Монгол, Какахстаны иргэд Орос руу хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх боломжтой болох юм байна.
Харин орос иргэдэд дээрх хоёр улс руу гарах эрх нээгдэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ