Автомашинаа бүтэн угаалгаж байгаад их хэмжээний бэлэн мөнгөө алджээ

Баянгол дүүргийн Андуудын   “Сод монгол” шатахуун түгээх станцын хажууд  байрлах "Black bull" авто угаалгад өчигдөр өдөр машинаа  бүтэн угаалгасан иргэн  А машинаасаа их хэмжээний бэлэн мөнгөө алджээ. Тухайн үед угаалганд өгчихөөд амрах өрөөнд байсан байна.  Мөнгө алга болсныг мэдээд хяналтын камераар шүүж үзэхэд угаагч Д  авсан болохыг мэдэж, дансаар нь мөнгө орсон болохыг нь тогтоожээ.     Хохирогч А"Бид нар  угаагч Д-г олж хохирлоо барагдуулахаар ажлаа алдахаас эхлээд цаг хугацаа их орсон. Иймээс байгууллагын зүгээс хохирол төлж өгсөн " гэсэн юм.    ААН үйлчлгээний байгууллагууд ажилтнуудаа сургаж, ёс зүй үйлчилгээний соёлд сургахгүй бол энэ мэтчилэн үйлчлүүлэгчийнхээ хувийн эд хөрөнгөнд халдаж, гар дүрээд байвал үйлчлүүлэх итгэлцэл цаашид үүсэх үү. Жолооч нар мөн үнэ цэнэтэй эд зүйл, бэлэн мөнгөө автомашиндаа үлдээхгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ