МИАТ: “Улаанбаатар-Истанбул“ чиглэлийн анхны шууд нислэгийн тийзийн тусгай үнэ хоёр талдаа 2.070.000 төгрөг байна

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь энэ сарын 6-наас Европын чиглэлийн нислэгээ өргөжүүлэн Турк улсын эдийн засаг, соёл, түүхт үйл явдлын төв хот болох Истанбул хот руу Боинг 767-300ER агаарын хөлгөөр ШУУД нислэг үйлдэхээр болсон. Тодруулбал, тус нислэг нь дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Лхагва гарагт хийгдэх бөгөөд Улаанбаатар хотоос 9 орчим цаг нисээд Истанбул хотод хүрэх аж.

Тэгвэл Улаанбаатараас эхлэлтэй хоёр талын нислэгийн тийзний үнэ 2.650.000 төгрөгөөс эхэлж байгаа бөгөөд нислэгийн суудал дүүргэлтээс хамааран өөрчлөлт орох боломжтой гэж МИАТ-ээс мэдээллээ. Мөн Истанбулаас эхлэлтэй дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн анхны нислэгийн тусгай үнэ нэг талдаа 1.025.000 төгрөг, хоёр талдаа 2.070.000 төгрөг байх аж.

Гэхдээ валютын ханшын зөрүүнээс өөрчлөлт орох боломжтойг анхаарна уу гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин