Их хэмжээний хар тамхи ХҮҮХДИЙН САНДАЛД нууж, хилээр оруулахыг завджээ

Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг, олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг компаниар дамжуулан манай улсын иргэнд хаягласан, Францаас ирсэн ачаанд их хэмжээний мансууруулах бодис байсныг хууль сахиулах байгууллагын алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлжээ.

Уг ачаанд нэг кг орчим мансууруулах бодисыг хүүхдийн хуванцар сандалд нууж явуулсан гэх ба ачааг хүлээн авагч иргэн нь өмнө нь хар тамхи мансууруулах бодисын хэрэгт холбогдон шалгагдаж байсан гэдэг мэдээлэл бий. Энэ хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас үргэлжлүүлэн шалгаж байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ