ШЕЗ: Есөн жил үргэлжилсэн 13 шүүгчийн асуудлыг шийдлээ

Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар "13 шүүгчийн асуудлыг шийдсэн. ШЕЗ есөн жилийн турш шийдэгдээгүй эл асуудлыг эцэслэсэн. Хохирсон шүүгч нарыг томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Эдгээр шүүгчийг өмнө нь түдгэлзүүлсэн зүйл байхгүй. Бодитоор тогтоогдсон зүйл байгаагүй. 2013 онд Шүүх байгуулах тухай хууль гарч, шүүгч нарыг тараасан. Ингээд энэ 13 шүүгчийг томилохгүй үлдэээсэн. Энэ хууль нь Үндсэн хууль зөрчсөн болох нь тогтоогдсон. Энэ явцад өмнөх гурван шатны шүүхийн шийдвэр гарч байсан. Тухайлбал, Шийдвэр гарч дууссаны хойно Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн" гэж хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ