Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 1 хүүхэд амиа алдаж, 2 хүүхэд гэмтжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 463 дуудлага мэдээллийг ирүүлжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж бэртсэн ба ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүн амиа алджээ.
Түүнчлэн дөрөвдүгээр сарын 2, 3-ны амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 2 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон байна.
Айл өрх бүрт бага насны хүүхдийг гэр хорооллын хашаанд, байрны гаднах зогсоол, тоглоомын талбайд, хөдөө айлын гадна зогсож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх, зогсох үед тухайн хэсэгт тоглож байгаа хүүхдүүдэд аюул, осолтой байдал бий болгохгүйгээр зорчих талаар эцэг эх, асран хамгаалагч анхаарахыг зөвлөж байна.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 245 ЗӨРЧИЛ БҮРТГЭЖЭЭ
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 245 зөрчил бүртгэжээ.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас ТЦА-наас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ