Мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хууль өргөн барина

Бид одоо үүсэж байгаа нөхцөл байдалд зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Тухайлбал, шатахууны үнэ, нийлүүлэлтэд биднээс шалтгаалах зүйл маш бага. Гэхдээ бид нийлүүлэлтийн шоконд орж болохгүй, шатахуун импортлогчдын захиалгыг татан авах хэрэгтэй. Дараа нь үнийн хүндрэл. Импортлогч нарт шатахуун татан авах хөрөнгө мөнгөнд нь хомстол үүснэ. Үүнд Засгийн газар ямар дэмжлэг үзүүлэхээ шийдэх хэрэгтэй”гэсэн мэдээллийг өглөө.
Засгийн газрын хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжсэн байна. Өнөөдөр 15.30 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хуулийн төслийг хэлэлцэж, дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, энэ долоо хоногт багтаан УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ