Баян-Өндөр сумын аж ахуйн гараашнаас байлдааны зориулалттай 15 ширхэг сум илэрчээ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат 5 дугаар багийн Гандангийн гудамжинд байрлах сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн гарааш дотроос байлдааны зориулалттай сум илрүүлжээ.

Энэ талаарх дуудлагыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 14:50 цагт өгчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн алба хаагчид 140 км замыг туулан очиж, 23 см урт, 14.5 мм диаметр, 3 см голчтой B-32 загварын 15 ширхэг байлдааны сумыг аюулгүй болгожээ.

Тухайлбал, Байлдааны зориулалттай 15 ширхэг сумыг сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км-т “Цагаан-Овоо” гэдэг газар тэсэлгээний бодис ашиглан тэсэлгээ хийж, аюулгүй болгосон хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ