2022 оны I улирлын баримтаа бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтоо авах хугацаа дуусахад ДӨРӨВ ХОНОГ үлдлээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгодог билээ. 

Иргэд өмнөх улирлынхаа буцаан олголтоо авахын тулд тухайн сарын 8-ны дотор баримтаа цахим системд бүртгүүлэх учиртай. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр улирал буюу 1-3 дугаар сард хийсэн худалдан авалтын баримтуудаа энэ сарын 8-ны 23:59 цаг хүртэл бүртгүүлснээр буцаан олголтоо авах боломжтой. Уг хугацаа дуусахад дөрөв хоног үлдлээ.

Холбогдох хуулийн дагуу иргэд НӨАТ-ын буцаан олголтоор нийт худалдан авалтын үнийн дүнгийнхээ хоёр хувийг авдаг. Энэ хэмжээ ойрын хугацаанд нэмэх бодлого байхгүйг Сангийн сайд өчигдөр мэдэгдсэн юм.

  1. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  2. Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  3. Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  4. Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ