Нэгдүгээр эмнэлэг “Донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах“ ИЖ БҮРЭН ТАСАГ нэгжийг байгууллаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд УНТЭ-ийн өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын ажлуудтай өнөөдөр танилцлаа.
Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал амбулаторийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хэсэг, Эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаа болон Чих хамар хоолой болон мэдрэлийн мэс заслын шинэ төхөөрөмжүүдийг танилцуулав.
"Манай улсад анх удаа "Нарийн гэдэсний дуран"-г суурилагдаж, оношилгоо эмчилгээний нэр төрөл нэгээр нэмэгдлээ"
Эрүүл мэндийн сайд С.Энхболд " УНТЭ-т ажлын гүйцэтгэл бол маш сайн байна. 2021 оны улсын төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт 240 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан. Үүнээс 110 тэрбум төгрөгийг зөвхөн эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, ялангуяа орон нутаг болон нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн чадвахийг нэмэгдүүлэх ажилд тавигдсан. Энэ төсвөөс УНТЭ-т 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Өнөөдрийн байдлаар бүх тоног төхөөрөмж ирж, суурилагдсан байна. Ялангуяа эмнэл зүй дээр ашиглагдаж эхэлсэн байна. Онцлоод хэлбэл, УНТЭ-т насанд хүрэгчдийн цусны хорт хавдрыг эмчлэх үндэсний хэмжээнд ганц төв байгаа. Монгол Улсад эмчлэгддэггүй 26 оношийн нэг болох "Алло" буюу донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг бүрэн суурилсан. Энэ дөрөвдүгээр сард эхний өвчтөн эмчилгээнд орох юм. Мөн тус эмчилгээний хими эмчилгээний тасгийг чанарын өндөр түвшинд, олон улсын жишгээр гүйцэтгэсэн байна. Мөн манай улсад анх удаа "Нарийн гэдэсний дуран"-г суурилагдаж, оношилгоо эмчилгээний нэр төрөл нэмэгдэж байна. " гэдгийг онцлов.
"Алло буюу донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах" иж бүрэн тасаг нэгжийг байгууллаа
УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал "2021, 2022 онд УНТЭ-т ЭМЯ-наас хийгдсэн хөрөнгө оруулалтаар олон тасгуудад шинэ багаж хэрэгслээр тоноглогдож, шинэ технологиудыг нэвтрүүлэхэд бэлэн болж байна. Өнөөдөр тус ажилтай ЭМЯ-ны удирдлагууд танилцаж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсад анх удаа "Алло буюу донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах" иж бүрэн тасаг нэгжийг байгууллаа. Удахгүй эхний өвчтөнөө хүлээн авахад бэлэн болж байна.
Хоёрдугаарт, Монгол Улсад анх удаа "нарийн гэдэсний дуран"-г нэвтрүүллээ. Нарийн гэдэс нь 5 метр урттай хэцүү эрхтэн. Тэнд орох дуран байхгүй байсан бол өнөөдөр энэ төрлийн эмчилгээ, оношилгоо шийдэгдэж байна.
Гуравдугаарт, Siemens брэндийн 128 зүслэгтэй Somatom go.No загварын компьютер томографи Монгол улсад анх удаа суурилагдаж байна. Энэхүү СТ нь хүний биеийн морфологийн болон физиологийн нарийн мэдээллийг илүү нарийвчлалтай авах боломжийг олгоно. Давуу тал нь өвчтөнд очих тунгийн ачаалал бага бөгөөд 1-10мм хүртэлх зузаантай зүсэж дахин боловсруулалт хийж дүрсийн чанарыг сайжруулах боломжтой.
Түүнэлчэн Мэдээгүйжүлгийн мэс заслын нэгдсэн тасаг, Мэдэр, Чих хамар хоолойн тасгуудад маш олон төрлийн дурангууд шинэчлэгдэж, эхнээсээ ашиглаад эхэлсэн." гэдгийг онцлов.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ