Түймрийн дуудлага Сонгинохайрхан дүүрэгт их байна

      Нийслэлийн ногоон бүс орчимд хуурайшилт ямар түвшинд байгаа талаар болон ой, хээрийн түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж буй талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйгээс мэдээлэл өглөө. 
     Иргэд ногоон бүсэд ил задгай гал түлж байна. Мөн татсан тамхи, арц, хүжээ гүйцэд унтраахгүй байгаа зэрэг нь гал гарахад хүргэж байна. Шар өвс шатахаас урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид эргүүл, хяналт хийж байгаа. ргэд ногоон бүсэд ил задгай гал түлж байна. Мөн татсан тамхи, арч хүчээ гүйцэт унтраахгүй байгаа зэрэг нь гал гарахад хүргэж байна. Шар өвс шатахаас урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид эргүүл, хяналт хийж байгаа. 70 удаа шар өвс шатсанаар 112 га талбайг хамарсан. Түймрийн дуудлага Сонгинохайрхан дүүрэгт ихэвчлэн гарч байна. Өчигдөр ханш нээсэн өдөр байсан. Үүнтэй холбоотойгоор шар өвс шатсан тохиолдол илүү бүртгэгдсэн. Иргэдийн зуслангийн бүсэд ихэвчлэн гарч байна. Тиймээс иргэдийн эзэнгүй байшин галд өртөх эрсдэлтэй байна. Мөн ой мод галд өртөх тохиолдол ч бий. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ