"Ховд нар" сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглалтад орууллаа

Ховд аймгийн Мянгад суманд барьсан 10 мегаваттын хүчин чадалтай "Ховд нар" сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад оруулжээ. Тус нарны цахилгаан станцыг хүчдэлд залгаснаар эрчим хүч хуримтлуулж баруун бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх боломжтой болох юм. Төслийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл болон Цаг уурын өөрчлөлтийн сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлжээ. Станц ашиглалтад орсноор 10 мянган айл, өрхийг эрчим хүчээр хангах боломжтой болно гэдгийг Эрчим хүчний яам мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ