Богд уулын Залаатын аманд түймэр гарчээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас:

-Баянзүрх дүүргийн 11-р хороо, Богд уулын Залаатын аманд шар өвс шатаж байна гэх дуудлага 15:43 цагт Онцгой байдлын албанд ирлээ. Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах  10, 14, 30, 35, 63-р ангийн бэлтгэл ээлжийн 35 алба хаагч, долоон автомашинтайгаар ажиллаж түймрийн тархалтыг 16:40 цагт зогсоосон. Түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна" гэж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ