“Тавантолгой түлш“ ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг чөлөөлж, оронд нь Ц.Даваацэрэнг томилжээ

Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангадаг "Тавантолгой түлш" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ өчигдөр хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг  үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Өчигдөр болсон компанийн ТУЗ-ийн хурлаар М.Ганбаатарын оронд Ц.Даваацэрэн гэх эрхмийг томилсон байна. Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. 

Түүнийг "Эрдэнэт Медипас" эмнэлгийг хувьчилсан асуудлаар нь АТГ-т шалгаж буй билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ