Д.Сүндий нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өчигдөр хэлэлцжээ. Ингээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр заасны дагуу уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий Д.Сүндий 2019 оны гуравдугаар сарын 15 өдөр эхнэрээ зодож, гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Улмаар энэ хэргээ хэрэгсэхгүй болгуулахаар цагдаа нарт авлига өгсөн гээд НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ