Монгол Улсын нийт хүн амыг коронавирусийн эсрэг 5.5 сая тун вакцинаар дархлаажуулжээ

"Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт" зөвлөлдөх уулзалт өчигдөр болов. Зөвлөлдөх уулзалтад ЭМЯ, ХӨСҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, НЭМГ, Аймгийн ЭМГ, Дүүргийн ЭМТ-ийн дарга нар, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, хүйтэн хэлхээ хариуцсан бага эмч зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүн оролцжээ.

Цаашид товлолын дархлаажуулалтын үйл ажиллагаагаа сайжруулах шаардлага тулгарч байна. Учир нь КОВИД-19 цар тахлын улмаас дархлаажуулалтын хамралт тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа учраас хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

зураг
 
Эх сурвалж: ЭМЯ

Коронавируст халдвар (КОВИД19)-ын вакциныг Засгийн газар, ЭМЯ, хандивлагч улс орнууд, олон улсын байгууллагын тусламжтайгаар Монгол Улс 8.3 сая тун вакцины нөөцийг бүрдүүлж чадсан. Өнөөдрийн байдлаар нийт хүн амыг 5.5 сая тун вакцинаар дархлаажуулжээ. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт улсын хэмжээнд 53 хувьтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ