032 дугаар ангийн алба хаагч бэлтгэлийн үеэр хүнд гэмтжээ

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактикийн тэмцээний бэлтгэлийн үеэр хугацаат цэргийн алба хаагч бэртэж гэмтжээ.
Тодруулбал, БЗД Хужирбулан дахь зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн сургалт бэлтгэлийн төвд хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагч 18 настай Б.Г гурван метрийн өндөрт бэхэлсэн троссоор дамжиж явахдаа унаж, нуруундаа хүнд гэмтэл авсан байна.
Алба хаагч одоо Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд уг хэргийг БЗД-ийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ