Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн баруун талд байрлах 65 гараашийг буулгаж байна

Тоосгон гараашуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.
Тухайлбал, нийслэлийн Засаг даргын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр тус дүүргийн 14 дүгээр хороо, 40 дүгээр сургуулийн баруун талд байрлах 65 гараашийг буулгаж, газар чөлөөлж байна.
Ингэснээр 1,170 м2 газрыг чөлөөлж, нөөцөд авч байгаа юм.
Түүнчлэн Баянгол дүүрэгт 2022 онд хийгдэх таван багц ажлын хүрээнд 2, 3, 4, 5, 6, 7 ,8, 9, 13, 14, 15, 17, 18, 20 дугаар хорооны нутагт зөвшөөрөлгүй баригдсан 704 тоосгон гараашийг дөрөв, тавдугаар сардаа багтаан чөлөөлж, ногоон байгууламж, авто зогсоол орчны тохижилтын ажлыг хийхээр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ