Эдийн засгийн чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

Эдийн засгийн чуулган Төрийн ордонд өчигдөр нээлтээ хийсэн. Тэгвэл өнөөдөр хоёр дахь өдрөө эл чуулган үргэлжилж байна. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан энэ удаагийн чуулганаар Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулах, эдийн засгаа сэргээс гарц, гаргалгааг эрэлхийлэхээр зорьж байгаа юм.  Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн чуулганы ивээн тэтгэгчээр “Оюу толгой”, РиоТинто, Ард санхүүгийн нэгдэл, MCS, “Энержи ресурс”, Шунхлай холдинг компаниуд оролцож байна.  Хуралд төрийн байгууллагын 300, хувийн хэвшлийн 300, ТББ, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын 300 төлөөлөл, олон улсын байгууллагын 100 төлөөлөл оролцож байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ