Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн автомашины бүхээгт хавчуулагдаж нас баржээ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн “Намшир” гэдэг газар 59 настай эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн / “Соната-7” загварын суудлын автомашинтай “Чулуут гол”-ын хавцал руу осолдож нас барсан байдалтай олдсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон Цагдаагийн газрын алба хаагчид 14:00 цагт хөдөлж, хавцалын 8 метрийн өргөнтэй голыг завиар хөндлөн туулж 17:25 цагт очиж, автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байсан цогцсыг 01:48 цаг ажиллан гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн. /Тухайн иргэн 04.05-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагад 04.06-ны өдөр мэдэгдсэн байсан./
СЭТГЭГДЭЛ БИЧИХ