"Монголдоо сайхан амьдармаар байна" тайван жагсаал үргэлжилсээр байна

Сүхбаатарын талбайд "Монголдоо сайхан амьдармаар байна" тайван жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Өчигдөр жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж, орой нь уулзах хүсэлтээ тавьсан юм. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр жагсагчидтай уулзлаа.

Жагсагчдын төлөөлөл эхний ээлжинд Ерөнхий сайдыг уучлалт хүсэхийг шаардаад байсан. Тэрбээр ярианыхаа эхэнд залуус аа, би та бүхнээс чин сэтгэлээс уучлалт гуйж байна, уучлаарай хэмээгээд иргэдийн асуулат хариулсан юм.

Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааныг ээлжит бусаар нэн яаралтай хуралдуулахаа амлаж, төв талбайгаас ордны зүүх хаалгаар төрийн ордон руу орлоо. Түүний араас жагсагчид дагаж явсан бөгөөд жагсаал үргэлжилсээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ