Улаанбаатарт 14 градус дулаан байна

Өнөөдөр, маргааш говь, тал, хээрийн нутгаар хүчтэй шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 11-нд нутгийн зүүн хагаст, 12,13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, 11-13-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ