Г.Занданшатар: Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод 570, 200 маркийн машин унахгүй

Улсын их хурлын даргын 2022.04.08-ний өдрийн 48 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан үргэлжилж байна. Хурлаар үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод 570, 200 маркийн машин унахгүй. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье. УИХ-ын зардлыг өмнөх төсвийн тодотголоор 5.6 тэрбумаар танасан. Гишүүний зардал 11 хувиар, Байнгын хорооны зардал 16 хувиар хасагдсан. Дахин 10-аас багагүй хувиар танахаас өөр аргагүй" хэмээн хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ