Д.Ганболд: Нөөцийн махны үнэд нийслэлээс нөлөөлөх боломжгүй, ХХААХҮЯ үнийг тогтоодог

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд өнөөдөр болсон, нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хурлаар дараах мэдээллийг өгчээ:
-Улаанбаатарын хэмжээнд 12.6 мянган тонн махыг 23 байгууллага нөөцөлсөн. Мөн нөөцийн махыг 463 цэгээр худалдаалж байна. 23 байгууллагатай уулзаж, үнэ буулгах санал гаргасан. Нийслэлийн хувьд үнэд нөлөөлөх боломжгүй, ХХААХҮЯ үнийг тогтоодог” гэв.

Энэ сарын эхний долоо хоногт

  • Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12911 төгрөг, 
  • Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14234 төгрөгийн үнэтэй байв.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 108 (0.8%) төгрөгөөр өсч,  үхрийн цул махны үнэ 331 (2.0%) төгрөгөөр буурчээ.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөг,  “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17000 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 301 (2.4%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 509 (4.0%) төгрөгөөр тус тус өсжээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөгөөр, харин “Их наяд” захад хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ