Гадаад дахь монголчууд ДНБ-ий 4.07 хувьтай тэнцэх валют Монгол руу илгээжээ

“Хилийн чанад дахь монголчууд буюу Монголын диаспораг ойлгох нь” хэлэлцүүлэг өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын 40 орчим мэргэжилтэн, алба хаагчид оролцжээ. Гадаад харилцааны яамны мэдээлснээр, 180 мянга гаруй монголчууд хилийн чанадад ажиллаж, амьдардаг бөгөөд 2020 онд нийт 536.2 сая ам.доллар буюу ДНБ-ий 4.07 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн гуйвуулгыг Монгол руу илгээсэн байна.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь “КОВИД-19 цар тахлын үед гадаад улсаас эх орондоо эрдэн ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” ба “Диаспора холбоодын зураглал” судалгаануудыг 2021 онд гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг хэлэлцүүлгээр танилцуулан холбогдох албаныхны саналыг тусгалаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр хилийн чанад дахь монголчуудад хэрхэн хүрч ажиллах тал дээр төрийн байгууллагууд хамтран ажиллах чиглэлүүдээ хэлэлцлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ