3000 тонны хүчин чадалтай нунтаг төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орлоо

Катодын зэс болон хаягдал зэсийг дахин боловсруулж, жилд 3000 тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадалтай нунтаг төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орлоо.
Монгол Улсад сард 200 тонн зэсийн хаягдал гардаг. Тиймээс түүхий эд, бүтээгдэхүүн хангалттай гэж үйлдвэрийн мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн энэхүү үйлдвэр нь түүхий эдээ 99 хувь ашиглаж, хэрэглэсэн усаа 90 хувь хүртэл дахин боловсруулах технологи ашигладгаараа онцлог төдийгүй Монголдоо анхных болж байгаа юм.
Цаашлаад зөвхөн зэсийн нунтаг бус гууль, хүрэл, цагаан тугалга, бусад төмөрлөгийг үйлдвэрлэж, Европын Холбоо, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ зэрэг улсад экспортлох юм байна.


Катодын зэс, хаягдал зэсийг боловсруулж, жилд 3.0 мянган тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадал бүхий экспортод чиглэсэн, дэвшилтэт техник, технологид суурилсан үйлдвэрийг “Талын Метал Нунтаг” ХХК ашиглалтад орууллаа. Тус үйлдвэр нунтаг зэс, гууль, хүрэл, цагаан тугалга, бусад төмөрлөг зэргийг үйлдвэрлэнэ.
Европын Холбоо, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ зэрэг металл нунтгийн өндөр эрэлт хэрэгцээ бүхий үйлдвэрлэгч орнууд руу экспортлох юм.
Үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон оролцжээ.
Боловсруулах үйлдвэрийн шинэ салбарын эхлэл боллоо.
Сайд Г.Ёндон “Инновацад суурилсан, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэр ашиглалтад орсноор сүүлийн жилүүдэд дэлхийн металл боловсруулах салбарт шинээр нэвтэрч буй эрчим хүч, металлын хэмнэлт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх нунтаг металлын технологи Монголд нутагшина.
Мөн дотоодын металл боловсруулалтын түвшинг ахиулах, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээ бий болох суурь тавьж байна.
Цаашлаад тус металл нунтгаар эцсийн бүтээгдэхүүн болох цахилгаан тоног төхөөрөмж, автомашин, компьютер, гар утасны эд анги зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүнийг нунтаг металлургийн болон 3D хэвлэлийн аргаар үйлдвэрлэх боломж бүрдүүлж, илүү өндөр үр ашгийг байгалийн баялгаас хүртэх, боловсруулах үйлдвэрийн шинэ салбарын эхлэл боллоо.
Байгаль орчинд сөрөг нөлөө багатай, тэргүүний дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэх замаар эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, импорт орлох, экспортын чиг хандлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийг өсөлтийг хангахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс онцгой анхаарна.” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ