Монгол хэл бичгийн шалгалтын ДҮН ГАРЛАА

Их, дээд сургуульд элсэн орох сурагчдын заавал өгөх Монгол хэл бичгийн ерөнхий шалгалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд орон даяар зохион байгуулагдсан. Үүнд 12 дугаар ангид суралцаж буй болон өмнөх оны төгсөгч нийт 37,375 хүн бүртгүүлснээс 95 хувь нь шалгалт өгсөн байна.
Шалгалтын дүн өнөөдөр гарч, Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршжээ. Шалгуулагчид энд дарж өөрсдийн дүнтэй танилцах боломжтой юм. Харин одоогийн байдлаар батламж хуудсаа хэвлэн авах боломжгүй байгаа бөгөөд 15:00 цагаас хойш хэвлэн авах боломжтой болох аж.
Энэ удаагийн шалгалтад оролцож чадаагүй болон босго оноонд хүрч чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно. Давтан шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 13-ны 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусах юм. Шалгуулагчид eyesh.eec.mn линкээр бүртгүүлэх боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ